
Оюу толгойн уурхайн Босоо ам 3, Босоо ам 4 болон Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн барилгын ажлууд дээр хамтран ажилладаг “НБИК” компанийн хамт олон Литвын Вильнюс хотноо болсон олон улсын “Барилгын түр шат угсралтын тэмцээн”-д 21 багтай өрсөлдөн, хүрэл медалийн эзэд боллоо.
Тэмцээнд Англи, Унгар, Польш, Швед, Болгар, Литва, Ирланд зэрэг улсуудын 21 баг өрсөлдсөн юм.
Шаламгай /хамгийн хурдан/ шатчины тэмцээнд:
– Багийн гишүүн Р. Бямбасүх /Өнгөрсөн жилийн MVS/ 1-р байр,
– Багийн гишүүн Б.Банзрагч 2-р байр
Гар барилдааны тэмцээнд:
– Багийн ахлагч Б.Халиунбаатар 2-р байр,
– Багийн гишүүн Б.Банзрагч 3-р байр
– Багаараа MVP буюу шилдэг багаар шалгарч,
– Багийн ахлагч Б.Халиунбаатар MVS буюу хамгийн үнэ цэнтэй шатчинаар шалгарсан байна.