Тус бүр 10 метр болон 11 метрийн диаметр бүхий эдгээр агааржуулалтын амнууд нь дэлхийн хамгийн том босоо амнуудад зүй ёсоор тооцогдох юм. Энэхүү хоёр босоо ам нь гүний уурхайд агаарыг оруулах, гаргах үүргийг гүйцэтгэх ба уурхайн үйлдвэрлэл бүрэн хүчин чадалдаа хүрэх боломжийг бий болгож байгаа юм.
Хамтын хүчин чармайлт, хичээл зүтгэлийнхээ үр дүнд энэхүү амжилтад аюулгүй хүрэхэд хувь нэмрээ оруулсан бүх хүмүүстээ, хамтрагч байгууллагууддаа баяр хүргэе!