Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
Өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр Дотоодын цэргийн 05-р ангийн албан хаагч машинд дайруулж амиа алджээ.
Түүнийг Чандмань баян бүрд гэх хувийн компанийн талбайд ажлуулж байгаад ийм хэрэг гарсан гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл гараад буй.
Энэ талаар ЦЕГ-ын УСГ-ын ХМОНХХ-ийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг :
Өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр Дотоодын цэргийн 05-р ангийн албан хаагч машинд дайруулсан гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Одоогоор цагдаагийн ерөнхий газрынхан хэргийн газар ажиллаж, шалгалт үргэлжилж байна.
Тиймээс дээр дурдагдсан компанид ажиллаж байсан эсэх нь бүрэн тогтоогдоогүй гэсэн үг. Шалгалтын хариу бүрэн гарсны дараагаар олон нийтэд ил болгоно” гэлээ.