“Монполимет групп“-ийг үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг сулласан ч шүүхээс Монгол Улсын хилээр гарахыг xориглож, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Нийслэлийн прокурорын газраас 2024 оны тавдугаар сарын 31-ний өдөр яллагдагч Ц.Гарамжавт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хориглох, тодорхой чиглэлээс өөр чиглэлд зорчихгүй байхыг яллагдагчид даалгах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцсэн байна.
Ц.Гарамжавыг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан, ингэхдээ мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж, гадаад улс оронд үл хөдлөх хөрөнгө авсан байж болзошгүй үндэслэлээр шалгасан.
Түүнийг лицензүүдээ хууль бусаар авсан байж болзошгүй, мөн лиценз авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тусгай ангид заасан өөр төрлийн гэмт хэргүүдийг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм.