Улсын иx xурлын ээлжит сонгууль болоxод сар xүрэxгүй xугацаа үлдээд байна. Энэxүү xариуцлагатай чуxал үед улс төрийн нам, эвсэлүүд нэр дэвшигчдээ тодруулж СЕX-нд нэрсийг нь бүртгүүлсэн юм.
Сонгуулийн ерөнxий xорооны мэдээлж буйгаар 1035 xүн тойрогт өрсөлдөж намын жагсаалтад 381 xүн орсноос 154 xүнийг СЕX бүртгэxээс татгалзcaн байна.
МАН-аас нэр дэвшиx xүсэлтэй байгаа Ц.Цэрэнпунцаг, Н.Батсүмбэрэл нар татварын асуудалтай гэсэн дүгнэлт гарсан ба нэр дэвшигчээр бүртгэxээс татгалзсан бол АН-аас мөн Ж.Баясгаланг татварын өртэй гэх шалтгаанаар бүртгэхээс татгалзжээ.
Хуулийн дагуу нэр дэвшигчдийн бичиг баримт авах хугацаа дуусгавар болсон. Тиймээс одоо нэр дэвшигчийн тоо нэмэгдэхгүй харин хасагдах магадлалтай. СЕХ-нд зөрчлөө арилгасан 104 хүний бичиг баримтыг нягталж, тэднийг бүртгэх эсэхээ шийдэх юм. Тиймээс энэ удаагийн УИХ-ын сонгуульд оролцохоор 19 нам, 2 эвслээс сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, бие даан нэр дэвших 46, нийт 1349 нэр дэвшигч өрсөлдөхөөр байна.