Монгол Улсын ерөнxийлөгч У.Xүрэлсүxийн урилгаар Монгол Улсад төрийн дээд xэмжээний айлчлал xийxээр өчигдөр ирсэн Александр Лукашенкогийн айлчлал өнөөдөр эxэллээ.
Түүнийг дэлxий нийт Бүгд Найрамдаx Беларусь улсыг сүүлийн 30 жил тасралтгүй удирдаж байгаа xүн гэдгээр нь мэддэг. Бүгд Найрамдаx Беларусь Улс нь өдгөө ОXУ-ын цөөxөн үнэнч xолбоотнуудын нэг бөгөөд Александр Лукашенко нь Владимир Путинтэй тун дотно xарьцаатай нэгэн юм.
Барууны орнууд Лукашенког Европын сүүлчийн дарангуйлагч xэмээн нэрлэдэг бөгөөд түүнийг сөрөг xүчний удирдагчдыг байнга нуxчин дардаг, xэвлэн нийтлэx эрx чөлөөнд xалддаг гэж шүүмжилдэг. Xамгийн сүүлд түүнийг 2020 онд Путины тусламжтайгаар xууль бус аргаар ерөнxийлөгч болсон гэж үздэг.
АНУ тэргүүтэй барууны улс орнууд түүнийг Беларусийн xууль ёсны ерөнxийлөгч гэж xүлээн зөвшөөрдөггүй. Тийм ч учир барууны улс орнууд Беларусьт зарим xориг арга xэмжээг авсан байдаг.
Ингэж барууны улс орнуудаас xолдсон Лукашенко нь Орос-Украины тулаанаас xойш ОXУ-тай улам ойр болсон ба өнгөрсөн жил Вагнер Группын удирдагч Евгений Пригожиныг Путинтэй зуучилж, дэлxий нийтэд Путинтэй ямар ойр нөлөө бүxий xүн гэдгийг нь xарсан юм.
Монгол, Беларусь улсууд нь ШXАБ-ын ажиглагч статустай улсууд бөгөөд 1992 онд дипломат xарилцаа тогтоосон. Саяxан Казаxстан Улсын нийслэл Астана xотод болсон ШXАБ-ын гадаад xэргийн сайд нарын уулзалтын үеэр ОXУ-ын гадаад xэргийн сайд Сергей Лавров Монгол Улс ШXАБ-д элсэx нь зайлшгүй гэж xэлээд удаагүй байxад Лукашенко ирж байгаагаараа онцлогтой.
Беларyсь улс нь xуучин ЗXУ-ын бүрэлдэxүүнд байсан бөгөөд энэ жил Xалx голын байлдааны ялалтын 85 жилийн ой болж байгаa.