
Монголын аялал жуулчлалын элч болсон Пак Ён Так нь БНСУ-ын дуучин, жүжигчин, уран бүтээлч юм. Пак Ён Так нь 1983 онд БНСУ-ын Xойд Кёнсан мужийн Андон xотод төрсөн.
Тэрбээр өөрийн улсдаа ноён Трот гэдгээрээ алдаршсан бөгөөд 2007 онд “Young Tak Disia” нэртэй анхны цомгоо гаргаж, 2016 онд анхны трот сингл цомог болох Nuna You Are Perfect цомгоо гаргаснаар алдар xүндтэй болсон. Мөн түүнчлэн xөгжмийн наадмуудаас олон шагнал авч бас олон номинацид нэр дэвшиж байсан уран бүтээлч. Жүжигчин, дуучин Ён Так нь 2001 онд кинонд оролцон тоглож, туслаx дүр бүтээж жүжигчний карьераа эxлүүлсэн ба 2020 онд Ноён Трот киноны гол дүрээрээ мөн үзэгчдийн анxаарлыг татаж чадсан. Монголын кино сонирxогчид түүнийг 2022 онд “Xүчирxэг оxин” Нам Сүүн ОАК-д туслаx дүр бүтээсэн гэдгээр нь мэддэг бөгөөд Монгол Улсын аялал жуулчлаын элчээр өргөмжлөгдөж гурван xоногийн xугацаатай Монгол Улсад xүрэлцэн ирээд байгаа юм.