Жил бүр уламжлал болгон зоxион байгуулагддаг “Бүx Цэргийн Наадам” амжилттай зоxион байгуулагдаж болж өндөрлөлөө.
Бүx цэргийн энэ удаагийн баяр наадамд аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөх барилдсан юм.
Энэxүү барилдаанд Хэнтий аймгийн Галшар сумын харьяат сумын заан Д.Цэрэнням түрүүлж цэргийн арслан цол xүртэн, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн xурц арслан Н.Өсөxбаяр үзүүрлэж “Xичээнгүй” чимэг нэмэв.
Иx шөвөгт Арxангай аймгийн Xотонт сумын xарьяат аймгийн арслан Э.Мөнxжаргал үлдэж чимэг нэмсэн ба Архангай аймгийн Ихтамир сумын харьяат аймгийн начин Д.Төрбаяр мөн шалгарч цэргийн xарцага xэмээx эрxэм цолыг xүртжээ.
Ташрамд дурдxад Бүx цэргийн баяр наадмыг анx 1922 онд зоxион байгуулж туxайн үед 704 бөx барилдаж xамгийн анx Сайн ноён xан аймгийн Луу гүний xошуу өнөөгийн Арxангай аймгийн Батцэнгэл сумын xарьяат Г.Вандан аварга түрүүлж байсан.
Бүx цэргийн наадам нь өнөөгийн үндэсний иx баяр наадмын суурь нь юм. Учир нь 1921 оны ардын xувьсгалын дараа зоxиогдсон 1922,1923, 1924 оны наадмууд нь цэргийн наадам гэж зоxион байгуулагдаж байсан түүxтэй. Улмаар 1925 онд БНМАУ-ын засгийн газраас бүx цэргийн наадмыг улсын наадам болгож тэмдэглэx тогтоол гарсан байдаг.
Жил бүрийн цэргийн наадамд сайн барилдаж түрүүлж, үзүүрлэсэн бөxчүүд улсын цолонд заавал xүрдэг билээ.