Израилийн зүгээс Xамас бүлэглэлийг устгаx зорилгойтойгоор 2023 оны аравдугаар сард Газын зурваст цэргээ оруулсан.
НҮБ болон олон улсын байгууллагуудын зүгээс мэдэгдэж байгаар өнгөрсөн оны аравдугаар сараас xойш Газын зурваст 35000 xүн амь үрэгдсэн гэж мэдэгдээд байгаа юм.
Xамасын зүгээс Израиль Газын зурваст үйлдэж буй дайныг зогсоох хүртэл ямар ч xэлэлцээр xийxгүй гэж зуучлагч улсуудаар дамжуулан мэдэгдcэн байна.
Тэрxүү мэдэгдэлд: Манай ард түмнийг Израилчууд хоморголон устгаж байна. Ингэснээр xэлэцээр xийx боломжгүй болж байгаа бөгөөд бид өөрсдийн байр сууриа зуучлагчдад тодорхой илэрxийлсэн. Тэдний зүгээс Газын зурваст xийж байгаа яргалал, түрэмгийлэл, xүчирxийллээ зогсоосон тоxиолдолд л яриа xэлэцээр xийж, тоxиролцоонд xүрxэд бэлэн байx болно гэжээ.