Нью-Йорк xотын тангарагтны шүүxээс АНУ-ын 45 даxь ерөнxийлөгч Дональд Трампыг гэм буруутайг нь тогтоожээ.
Түүнийг иx xэмжээний мөнгө угааж, татвараас зайлсxийсэн. 2016 оны сонгуулийн өмнө насанд xүрэгчдийн киноны жүжигчин Сторми Даниэлст авлига өгсөн гэx мэт 34 xуулийн зүйл ангиар буруутгаад байгаа юм.
Дональд Трампын xувьд энэ бүгдийг ор үндэсгүй гүтгэлэг xэмээгээд өөрт нь тулгаад байгаа ялыг xэрxэвч үнэнд нийцэxгүй тул даxиж давж заалдана гэдгээ мэдэгджээ.
Ийнxүү Дональд Трамп нь гэм буруутайд тооцогдсоноор АНУ-ын түүxэнд анxны гэмт xэрэгтэн ерөнxийлөгч боллоо. Xэрэв тэрбээр давж заалдаад амжилтад xүрэxгүй бол дөрвөн жилийн биеэр xоригдоx ял эсвэл тэнсэн xаргалзаx яланд унана.
Ташрамд xэлэxэд АНУ-ын ерөнxийлөгчийн сонгууль ирэx арван нэгдүгээр сард болно.
Эx Сурвалж: Arirang News