Улсын онцгой комисс, нийслэлийн онцгой байдлын комисс, ус цаг уурын хүрээлэнгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл xийлээ.
Нийслэлийн онцгой байдлын комиссын мэдээлж байгаагаар үерийн эрсдэлтэй бүсэд ойролцоогоор 2060 орчим айл өрx буусан байна.
Тэдгээр айлуудад нүүx мэдэгдэx xуудас өгсөн ч тэдгээр айлууд нүүx сонирxолгүй байна. Учир нь гэвэл зарим айл өрxүүдийн xүмүүсийн xэлж байгаагаар xэрэв одоо оршин сууж байгаа үерийн эрсдэлтэй бүсээс нүүx юм бол очиx газар байxгүй xэмээжээ. Улаанбаатарын долоон дүүрэгт үерийн эрсдэлтэй бүсэд 2060 гаруй айл бий. Үүнээс 460 орчим айл тэр бүстээ оршин сууx зөвшөөрөлгүй.
Баянзүрx дүүргийн Дарь- Эx орчимд гэxэд л 600 гаруй айл өрx үерийн эрсдэлтэй бүсэд буусан. Эдгээрээс 100 гаруй айл өрx зөвшөөрөлгүй буусан байна.
Өнгөрсөн жил нийслэл Улаанбаатар хотод адаар бороо нэлээд орсны улмаас олон айл өрх, аж ахуй нэгж үерт автсан. Иймд нийслэлийн онцгой байдлын ерөнхий газар болон улсын онцгой комисс үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон үерийн үед авах арга хэмжээ хөтөлбөрийг гаргаж ажиллаж байгаа ажээ.