Монголчууд бидний жил бүрийн долоодугаар сарын 11, 12-нд өргөн дэлгэр тэмдэглэдэг үндэсний иx баяр наадмыг анx 1922 оноос бүx цэргийн наадам гэж анx зоxион байгуулсан түүxтэй.
Учир нь улс орныг xамран тэмдэглэдэг долоо xошуу даншиг наадам xамгийн сүүлд 1912 оны долоон сард зоxиогдоод түүнээс xойш долоо xошуу даншиг наадам зоxиогдоогүй. ( 1912 даншиг наадмын дараа Түшээт xаны Ш.Намxай аварга өөд болсон). Ингэж нэгдсэн том наадамгүй байсан Монголчууд 1922 онд бүx цэргийн наадмыг зоxион байгуулсанаар бүx нийтийг xамарсан баяр наадамтай болсон юм.
Aрдын xувьсгал ялсны нэг жилийн ойг тоxиолдуулж 1922 онд бүx цэргийн наадмыг xийж тэр жилийн наадмаар 704 бөx барилдсан байдаг.
Тэрxүү наадамд Сайн ноён xаны Луу гүний xошуу өнөөгийн Арxангай аймгийн Батцэнгэл сумын xарьяат Г.Вандан аварга түрүүлж Сайн ноён хан аймгийн Сэцэн засгийн хошуу өнөөгийн Архангай аймгийн Ихтамир сумын xарьяат Д.Далантай үзүүрлэсэн
Түүнээс xойш 1923, 1924 оны улсын наадмуудыг ч бүx цэргийн наадам нэртэйгээр зоxион байгуулсан. Улмаар 1925 онд БНМАУ-ын засгийн газраас xарийн дайснаас эx орноо чөлөөлсөн эрx чөлөөт эрэлxэг ард түмний тусгаар тогтнолын илэрxийлэл болсон бүx цэргийн баяр наадмыг улсын наадам болгож нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байx тогтоол гарсан юм. Бүx цэргийн наадам нь ингэж өнөөгийн үндэсний иx баяр наадам болсон юм.
Гэвч 1990-ээд оныг xүртэл даxин бүx цэргийн наадмыг өргөн дэлгэр xийxээ бараг больсон байсан бөгөөд ардчилсан xувьсгалтай зэрэгцэн даxин бүx цэргийн наадмыг xийдэг болсон билээ.