Концесс гэдэг ойлголт нь нэгэн төрлийн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэр ба ихэвчлэн төрөөс хувийн хэвшилд ажил үйлчилгээг хариуцуулан хийлгэж, түүгээрээ дамжуулан хэрэглэгчээс орлого олохыг xэлнэ.
Тухайлбал, “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд 100-120 их наяд төгрөг шаардлагатай. Энэ мэт чухал дэд бүтцийн төслүүдийг төсвөөр хэрэгжүүлэх боломжгүй тул зайлшгүй хувийн хэвшилтэйгээ харилцан үр ашиг бүхий түншлэн ажиллах, тэдний хөрөнгө оруулалтыг татах хэрэгцээ шаардлагатай байгаа тул концессын гэрээ xийx байдлаар асуудлыг шийдвэрлэж болно гэсэн үг.
Манай улсын хувьд бид 2010 онд батлагдсан Концессын тухай хуульд концессыг авч үзэхдээ төрийн эд хөрөнгө болон нийгмийн үйлчилгээг гэрээгээр эзэмших, ашиглах, сайжруулах онцгой эрх гэж тодорхойлсон байна.
Харин шинэ хуулиар төр, хувийн хэвшлийн түншлэл гэдгийг ерөнхийдөө төр нь хувийн хэвшилтэй урт хугацааны түншлэлийн гэрээгээр дэд бүтэц байгуулж, төрийн үйлчилгээг нийтэд үзүүлэх, ингэхдээ эрсдэлээ оновчтой тодорхойлж хуваарилан, санхүүжүүлж, үр ашигтай тогтвортой хамтын ажиллагаа гэж өргөн хүрээнд томьёолсон.