Дараагийн УИХ, Засгийн газрыг эрх мэдэлдээ байлгах гэсэн Ерөнхийлөгчийн сонирхол гарчигтай нийтлэл нэр бүхий сайтад нийтлэгдэж. Тийм ч биз, үгүй ч биз. Эл субъектээс, Б.Болдбаатар, Р.Батрагчаа хэмээх хоёр хүнийг нэр дэвшүүлээд байгаа.
Б.Болдбаатар нь УИХ-ын Тамгын дарга хийж байсан, Гаваагийн Батхүү агсны, Ч. Сайханбилэг нарын дэмжлэгтэй зохих албан тушаалууд хашсан хүн. Хашсан алба ажил нь, цаг хугацааны хувьд, хамаарах , ивээсэн албан тушаалтны хувьд гээд үзвэл, аль ч талаасаа Ардчилсан намын хүн юм. Р. Батрагчаа нь Ерөнхийлөгчийн зөвлөх хийгээд дөрвөн сар л болж байгаа хүн юм. Намтар түүхийг нь харвал, их олон ажил хийж. Анзаарууштай нь, энэ олон албан ажил эрхлэхдээ, мөчлөг нь нэг жил л ажиллаад байсан дүр зураг харагдах.
Тогтвортой бусын илэрхийлэл. Нийслэлийн Тамгын газарт даргаар С.Амарсайханы үед ажиллаж байсан, тэр хүний хувийн компанид ажиллаж байсан мэдээтэй. УИХ харин туршлагатай хуульч Ш. Солонгын оронд Ц. Цолмонг дэвшүүлэв. Спикер асан М.Энхболдын үед Тамгын нь дарга байсан хүн. Л. Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар улс төрд өөрчлөлт хийхэд, М.Энхболдыгоо дагаад огцорч байсан хүн. Ийм гурван хүнийг ойрмог УИХ ҮХЦ-д томилох бололтой. Гурвуулаа шинэ хүн. Шинэ хүмүүсийн агуулгаар ч, Цэц хэмээх өндөр босготой айлын үүд тотгын хувьд ч эдгээр хүмүүсээс шууд очоод дарга хийх хүн үгүй болов уу.
Цэц уг нь дээрээ тэнгэр л байдаг хэмээх дархлаа, хараат бус орших байгууллага, тийм байх ёстой дээд байгууллага.
Цэцийн дарга асан Д. Одбаяр хил дамнан, өгзөг барьсан хэргээр дуулиантаж, гишүүн асан Д. Сугар одоог хүртэл хууль шүүхэд ээрүүлэн, гишүүн Ц. Нанзаддорж мөн л элдэв бусармагт холбогдон, гишүүнээсээ хугацаанаас өмнө эгүүлэн татагдаж, гишүүн, гишүүн асан хүмүүсийн хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогдон, Цэцийн нэр хүндийг машид унагасан. Цэцийн байшин архины өргөө болсон, хууль завхруулж, бүлэглэл, эрх ашигт үйлчилэх болсоныг нийгэм ойлгоод удлаа. Цэцийн нэр хүнд эрчүүдийнхэа архины нэр хүндийн хэмжээнд байгааг нийтээр яриад удлаа. Хагас жил гаруй Цэц-ийг даргагүй байлгасаны буруу их. Одоо мөдхөн Г. Баясгалангийн томилгоот хугацаа дуусах гэж байна. Ганц хоёрхон сарын дараа. Оронд нь бас нэгэн хүмүүн орж ирэх биз. Цэцийг цэц шиг байлгаж, нэн өндрөөр эмхлэн удирдаж, мяндсан арга барил, хараат бус, ёс зүйгээр манлайлах хариуцлагыг шинэ удирдлагад ноогдуулах учиртай.
Цэцийг цэц шиг байлгах ёстой.
Д.СҮРЭН