Б.Чинбат: Жолооч нар машинаар нүүрс тээвэрлэж, хил дээр хонох шаардлагагүй болсон
Нүүрсний экспортын 48%-ийг гаргадаг шивээхүрэн боомтын төмөр зам ашиглалтад орлоо. Ингэснээр тус боомтоор машинаар нүүрс тээвэрлэн хил дээр очерлон хонодог байлыг халж, хилийн боомтоор нэвтрүүлэх нүүрсний хэмжээ 10 сая тонноор нэмэгдэх юм. Энэхүү бүтээн байгуулалтыг улсын төсвөөс хөрөнгө гаргалгүй, хувийн хэвшил 100% өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байгаагаараа онцлог юм.
-Нүүрсний экспортын 48%-ийг гаргадан Шивээхүрэн боомтын төмөр зам ашиглалтад орлоо-
Шивээхүрэн-Сэхээ боомтын холбосон төмөр зам байхгүйгээс үүдэн нүүрсээ авто тээврээр тээвэрлэж, хилээр нэвтрүүлдэг байсан. Тэгвэл дээрх боомтыг холбосон 6.9 км төмөр замын суурь бүтцийг барьж байгуулснаар Нарийнсухайтын орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэн экспортод гаргах шинэ хилийн гарц нээгдэж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 10 сая тонноор нэмэгдэнэ. Мөн тээврийн өртөг буурч, хүрээлэн буй орчин ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл сайжрах, экспортыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдлүүллээ.
Б.Чинбат Нарийн сухайт төмөр зам ХХК-ийн захирал: Шивээхүрэн төмөр замын төсөл нь дэлгэмэл уртаар 19.2 км, өртөөний зам зам, дохиолол төвлөрүүлэлтийн байгууламж, эрчим хүч, ус хангамж, барилга, шилжүүлэн ачих байгууламж гэсэн цогц суурь бүтэц бөгөөд өнөөдрийн байдлаар төмөр зам, барилга байгууламжууд баригдсан, төсөл 3 дугаар улиралд бүрэн хэмжээнд дуусахаар байна.
Төмөр замын тээврийн үйл ажиллагааг эрхлэн явуулахад цогц бүтээн байгуулалт шаардлагатай юм. Үүнд
- төмөр замын суурь бүтэц
- өртөө
- вагон депо
- чингэлэг вогонд шилжүүлэн ачих терминал
- чингэлэг ачигч техник үйлчилгээний байр
- ажилчдын амрах технологийн байр
- уурын зуух
- худаг
- цэвэр бохирын шугам сүлжээ
- дохиолол холбоо
- цахилгааны дэд станц цахилгаан дамжуулах шугам зэрэг уялдаа холбоо бүхий барилга байгууламж шаардлагатай бөгөөд нийт 269,5 тэрбум төгрөгний өртөгтэй юм.
Мөн энэхүү хөрөнгө оруулалтыг “Нарийн сухайтын төмөр зам” ХХК нь “Өсөх Зоос” ХХК, “Саусгоби Сэндс” ХХК, “Цагаан-Өвөлжөө” ХХК-тай хамтарсан хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгууллаа.