Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдөр төрийн ордонд Ашигт малтмалын лиценз олголттой холбоотой асуудлыг шинжлэх судлах Түр хорооны нээлттэй сонсгол явууллаа. Нээлттэй сонсголд есөн хянан шалгагч, шинжээч Авлигатай тэмцэх газар, цагдаа, прокуророос мөн холбогдох албан тушаалтнууд оролцсон юм. Энэxүү сонсголын үеэр хамгийн олон ашигт малтмалын лицензийг МАК XXК, удаад нь Гацуурт XXК нар эзэмшдэг болоxыг дурджээ. Тодруулбал: МАК ашиглалтын 19 лиценз эзэмшдэг бол Гацуурт компани 15 лиценз эзэмшиж байна.