Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулахдаа бүрэн төлөвлөх бөгөөд эхний ээлжийн 12 мянган айлын орон сууц барих бэлтгэл ажлыг хангаж байна. Өнгөрсөн хугацаанд тухайн бүсэд харьяалагдаж буй нийт 1423 айл өрхийн хөрөнгийн үнэлгээ, хээрийн судалгаа, хэмжилтийг хийлээ. Энэ хүрээнд 490 иргэн хөрөнгийн үнэлгээг зөвшөөрч, гэрээ байгуулсан юм. Гэрээ байгуулсан эхний ээлжийн 259 иргэний нөхөн олговрыг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын захирамжийн дагуу олгож эхэллээ.