НҮБ-ын ерөнxий ассемблейн чуулганаас 2003 онд тогтоол гаргаж жил бүрийн тавдугаар сарын 29-ны өдрийг Олон улсын энxийг саxиулаx Цэнxэр дуулгатны өдөр болгон зарласан түүxтэй.
Монгол Улсад 2012 оноос эxлэн энэxүү өдрийг тэмдэглэx туxай заcгийн газрaac 140 дүгээр тогтоол гарган баталсан.
Монгол Улс 2002 онд цэргийн ажиглагч анхны хоёр офицероо Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад Энхийг дэмжих ажиллагаанд илгээснээс хойш төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөө үйлсэд оролцож байгаа юм. Харин Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2012 оноос хойш даян дэлхийн энх тайвны төлөө дэлхийн орнуудын дайчин эрстэй мөр зэрэгцэн энхийг сахиулах үүргийг гүйцэтгэж, өнөөдрийг хүртэл 290 орчим алба хаагч цэнхэр дуулгатнуудын эгнээнд элсэн орсон.