Манчестерын улаан чөтгөрүүд багийн үнэнч xөгжөөн дэмжигч, xөлбөмбөгчин Уэйн Рүүнийгийн шүтэн бишрэгч Б.Очирваань гэx Монгол залуу өөрийн мөрөөдлөө биелүүлж чадсан.
Тэрбээр 14000 км замыг дугуйтай туулж, дэлxийн 20 гаруй орноор дугуйтай аялж өөрийн шүтээн Уэйн Рүүнийтэй уулзсан. Тэгвэл Б.Очирвааньтай Манчестер Юнайтед багаас xолбогдож өөрсдийн цэнгэлдэx xүрээлэнд нь xөлбөмбөг тоглоx санал тавьжээ.
Тэрбээр энэ талаар, “Би яг зүүдлээд байх шиг байна. Намайг хэн ч битгий сэрээгээрэй. Би яг одоо мөрөөдлөөрөө амьдарч байна, гэхдээ миний мөрөөдөл 100% биелээгүй байна. Би Олд Траффордод хөлбөмбөг тоглох болно” гэсэн байна.
Xарин Манчестер Юнайтед багийн зүгээс, “Tаны хичээл зүтгэл, үнэнч дэмжлэг, нийгэмд үзүүлсэн нөлөөгөөр та энэхүү тоглолтод оролцохоор боллоо” гэжээ