Увс аймгийн Xовд сумын xарьят улсын начин Ж.Гэлэг агсны ач оxин, улсын xарцага Г.Намсрайжавын оxин, даян аварга Н.Батсуурийн эгч Н.Энxчимэг нь энэ удаагийн УИX-ын сонгуульд “Үндэсний Эвсэл“-ээс нэр дэвшиж Баянгол дүүрэгт өрсөлдөx нь тодорxой болсон.
Н.Энxчимэг нь Баянгол дүүргийн ИТX-ын төлөөлөгчөөр ажиллдаг бөгөөд 2020 оны орон нутгийн сонгуулийн өмнө XҮН намд элсэж байсан юм. Гэвч тэрбээр өнгөрсөн дөрвөн сард тус намаас гарч намын гишүүнчлэлээс нь татгалзаж байгаа өөрийн цаxим xуудсаар шууд дамжуулж бичлэг xийнэ мэдэгдсэн юм. Тэрбээр энэ талаараа : Миний xувьд өөрийн итгэл үнэмшлээр туxайн үеийн xөдөлмөрийн үндэсний намд элсэж байсан. ХҮН намыг шинэ тутам нам учир маш өндөр хүлээлттэй байсан. Өөрийн зүгээс ч идэвхи чармайлттай ажилласан. Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр ажиллахдаа ХҮН намыг таниулж чадсан гэж боддог. Аль аль намд нь хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний төлөөлөгч. Харамсалтай нь ХҮН нам миний бодсон шиг нам байгаагүй. Өөрийнхөө зарчмын шаардлагыг хурал болгон дээр нь хэлдэг байсан. Гэхдээ мэдээж дөнгөж бойжиж байгаа нам тул олон нийтийн дунд гэхээс илүү дотооддоо хэлдэг байсан. Дотооддоо хамгийн их шүүмжлэлтэй ханддаг байсан гишүүдийн нэг нь би. 2024 оны УИХ-ын сонгуулийн тойрог батлагдах хүртэл маш олон кэйс дээр ажигласан. Жижиг намуудын хувьд томсгосон тойрог гэдэг бол өөрсдийгөө хорлож буй хэрэг. Бид нар шиг улс төрд дөнгөж орж байгаа хүмүүс 17 хоногт томсгосон тойрогт танигдана гэдэг боломжгүй зүйл.
Энэ томсгосон тойрог, хуулийн зохицуулалт зэргийг ХҮН намын дарга шууд хүлээн зөвшөөрсөн. Тухайн намын төлөөллийн байгууллага буюу Төлөөлөх зөвлөлтэй нэг ч удаа хуралдаагүй, хэлэлцээгүй байж УИХ дээр “Манай нам хүлээн зөвшөөрсөн” гээд шууд л дэмжчихсэн. Дээрээс нь эрх баригч намын үгээр бүх зүйлийг хийдэг.
Бид энэ улсад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, хяналт тавих гэж байгаа юм бол хяналтаа л тавих ёстой. Энэ ч үүднээс зарчмын хувьд өөрчлөлтүүдийг хийх ёстой гэдэг шаардлага тавьсан. Мөн залуучуудыг тойрогт хайр найргүй нэр дэвшүүлж байгаа.
Намайг Монгол Улсын даян аварга Н.Батсуурийн эгч юм чинь Увс аймагт буюу баруун бүсэд нэр дэвшээд, саналуудыг цуглуулаад ажилла гэх жишээтэй. Би Баянгол дүүргийн төлөөлөгч хүн. Дээрээс нь би хөдөөний амьдралын асуудлыг яг тэнд байдаг хүмүүс шиг мэдэхгүй. Би очоод хүний өмнө худлаа ярьж чадахгүй. Тэр утгаараа үгүй гэдгээ маш олон удаа илэрхийлсэн.
Нам улс төрийн байгууллагад дотоод ардчилал байх ёстой. Гэтэл намын дарга нь зөвхөн өөрт нь таалагдсан байдлаар асуудал шийдэж наанаа дотоод ардчилалтай мэт харагдавч начир дээрээ ганц хүний шийдвэрээр явж байгаа нь таалагдаагүй учраас дөрөвдүгээр сарын 16-нд өргөдлөө өгч, ХҮН намаас гарсан. Намаас гарсан шалтгаан минь энэ юм” гэжээ.