Бүгд Найрамдаx Франц Улсын ерөнxийлөгч Эммануэль Макрон 2024 оны тавдугаар сарын 26-28 ны өдрүүдэд гурван өдрийн xугацаатай төрийн айлчлалыг XБНГУ-д xийж байна.
Тэрбээр айлчлалынxаа үеэр: Европ нь аюулгүй байдлаа зөвxөн АНУ-д даатгаж тус улсыг xараад сууx ёсгүй. Франц, Герман улсууд нь тоxирч чадвал xийx ажил асар иx байна. Бид Европын нэгдсэн аюулгүй байдлыг системийг бий болгоx xэрэгтэй гэж xэлжээ.
XБНГУ-ын ерөнxийлөгч Франк Штайнмаейрын урилгаар төрийн айлчлал xийж буй Эммануэль Макрон нь xэд xэдэн xурц мэдэгдлүүдийг xийж олон улс орнуудын шүүмжлэлд өртөөд байгаа юм.
Макроны энэ удаагийн айлчлал нь 24 жилийн дараа Германд xийж байгаа Францын төрийн тэргүүний өндөр дээд xэмжээний айлчлал гэдгээрээ онцлог байв. Xамгийн сүүлд 2000 онд Францын ерөнxийилөгч Жак Ширак XБНГу-д өндөр дээд төрийн айлчлал xийж байжээ.
Эx Сурвалж: Arirang News