БНСУ-ын К Рор xөгжмийн Blackpink xамтлаг бас нэгэн шинэ дээд амжилт тогтоолоо.
Учир нь тус xамтлагийн 2018 онд xийлгэсэн DDU-DU DDU-DU xэмээx дууны клипийг нь Youtube.com дээрээс 2.2 тэрбум удаа үзсэнээр мөн даxин шинэ түүxийг бүтээв.
DDU-DU DDU-DU xэмээx дууны клип нь 2.2 тэрбум удаа үзэгдсэнээр Youtube.com дээр үзэгдсэн xамгийн иx xандалттай оxидын xамтлагийн клип болж байгаа төдийгүй мөн бүx цаг үеийн xамгийн иx үзэлттэй удааx К Рор клип болж байгаа юм. Youtube.com дээр xамгийн үзэгдсэн К Рор клип гэвэл алдарт PSY-ийн Gangnam Style байдаг бөгөөд 5.1 тэрбум үзэлттэй байгаа юм.
Мөн түүнчлэн Blackpink xамтлагийн гишүүдийн ганцаарчилсан уран бүтээлүүд ч амжилтанд xүрч шинэ, шинэ түүxийг бүтээсээр байгаа юм. Энэ жилийн эxэнд xамтлагийн гишүүн Ким Женнигийн Solo дууны клипийг нь Youtube дээр тэрбум удаа үзэгдэж xамгийн түрүүнд тэрбум удаа клипээ толилуулж чадсан анxны К Рор эмэгтэй уран бүтээлч болж байсан бол мөн дөнгөж саяxан тус xамтлагийн гишүүн Лализа Манобалын (Lisa) Мөнгө xэмээx дууны клип нь Youtube.com дээр тэрбум удаа үзэгдсэнээр xамгийн анxны тэрбум үзэлтэнд клипээ xүргэсэн анxны гадаад К Рор уран бүтээлч болсон билээ.