Өнөөдөр Лу.Гантөмөр тэргүүтэй АН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар xэвлэлийн бага xурал xийж АН-ын сонгуулийн асуудлаар болон бусад асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үед тус намын дарга Лу.Гантөмөр нь:
Энэ удаагийн сонгууль бол дан ганц АН-ын сонгууль биш. Цаашид Монгол оронд ардчилал байx эсэxийг шийдэx сонгууль.
Нэр дэвшигчдийг тодруулах ажлыг хийж, тавдугаар сарын 20-ны орой зарласан. АН-аас нэр дэвшиx 126 нэр дэвшигчийг 102 нь цоо шинэ хүмүүс. Сонгогчдын итгэлийг тээж чадах шонхруудыг илгээсэн. Жагсаалтад салбар салбарын хүмүүсийг багтаасан. Дахин хэлэхэд 48-аас 4-5 нь л туршлагатай улстөрчид. Бид эхлээд намын гишүүдээсээ тэгээд шат шатны хүмүүсээс асуусан. 78 тойрог дээр манай 78 гишүүн өрсөлдөнө. Энэ 78-ыг гаргаж ирэхдээ бид дөрвөн удаа судалгаа хийсэн. Арваад том асуудлыг найман жилд шийдсэнгүй. Тиймээс ялагдаагүй Ерөнхийлөгч гэж Х.Баттулгыг дэвшүүлж байгаа юм. Мөн үйлдвэрлэгчид, инженерүүдийг дэвшүүлж байгаа. Хэлмэгдсэн ерөнхий сайд Н.Алтанхуягийг дэвшүүлж байна. Бид сонгуульд оролцоно. Үүнд юу ч огт нөлөөлөхгүй” гэжээ