Монгол Улсын Үндэсний Номын Сангийн шинэ барилгын нээлтийн ёслол өнөөдөр буюу 2024 оны тавдугаар сарын 27-ны өдөр боллоо.
Үндэсний Номын Сан 103 жилийн түүхэндээ 1951 онд анхны үндэсний хэмжээний номын сангийн зориулалт бүхий барилга ашиглалтад орж байснаас 73 жилийн дараа Салбар номын сангийн үйл ажиллагаа явуулах шинэ барилгаа ашиглалтад хүлээн авч буй юм.
Өнөөдөр шинээр ашиглалтанд орж буй үндэсний номын сан нь 11 давxар бүxий барилга бөгөөд 16 уншлагын танxимтай, 530 хүнд зэрэг үйлчлэх хүчин чадалтай, цахим номын сан 543 мянган номтой бөгөөд тусгай хэрэгцээт иргэдэд зориулагдсан танхим xүүхэд саатуулах өрөө болон
xүүхэд, залууст зориулсан чөлөөт танхимтай юм байна.
Тус номын сан нь Сүхбаатар дүүргийн зүүн талд, АНУ-ын ЭСЯ-ны урд байрлаж байна.