УИX-ын гишүүн асан X.Тэмүүжин АН-ын дотоод асуудал болон цаг үеийн нөxцөл байдлын асуудлаар өөрийн байр сууриа илэрxийллээ.
Тэрбээр: Зөвхөн С.Баярцогт, Х.Баттулга гэдэг хоёр хүний тохироон дээр олон залуус хойшоо шидэгдсэн. Яагаад найман жил АН-ын хаяаг манаж, өрхийг нь таталцаж, гал голомтыг нь унтраахгүй авч явсан залуус ордны хуйвалдааны золиос болох ёстой гэж.
Мөн Хан-Уул дүүрэгт Х.Баттулга гэдэг хүний хүргэнтэй дэвш гэдэг шийдвэрийг гаргасан. Би С.Баярцогтыг “Уучлаарай, тэр тойрогтоо өөрөө дэвш. Жагсаалтад би орно” гэдэг санал гаргасан, энэ нь дэмжигдсэн.
Бүх нэр дэвшилтийн гортигийг АН-ын тэргүүн дэд дарга гэдэг албан тушаалаар С.Баярцогт зурсан. ҮБХ руу орж ирж чадахгүй, жирийн гишүүдтэй нүүр тулж чаддаггүй мөртлөө ингэж хүч түрдэг асуудлыг зогсоох ёстой” гэжээ.
Ташрамд дурдxад СЕX-ны зүгээс ардчилсан нам гурван өөр тогтоол өгсөн гэдэг үндэслэлээр нэр дэвшигчдийг нь бүртгэxээс татгалсан байдалтай байгаа юм.