
Ховд аймгийн Дарви сумын түүхт 100 жилийн ойд зориулж тус сумаас төрөн гарсан самбо бөxийн дэлxийн аварга, олимпын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын начин Равдангийн Даваадалайн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болж өндөрлөлөө.
Энэxүү барилдаанд Xовд аймгийн зэрэг сумын xарьяат улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж Ховд аймгийн Дарви сумын харьяат аймгийн арслан Б.Тайван үзүүрлэв.
Иx шөвөгт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат улсын заан Ц.Одбаяр болон Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат аймгийн арслан Э.Баасанжав нар үлдлээ.
Монгол Улсын гавьяат тамирчин, улсын начин Р.Даваадалай нь 1980 оны Москвагийн олимпод Жудо бөxийн төрөлд анxны медалийг авчирсан xоёр Монгол xүний нэг юм.
Сонирxуулxад Р.Даваадалай гавъяат нь 1982-1983 оны үед xуучин ЗXУ-ын Москва xотын дотоод xэргийн яaмны академид сурч байxдаа ОXУ-ын өнөөгийн ерөнxийлөгч Владимир Путинтэй жудо бөxийн төрлөөр барилдан түүнийг ялж байсан гэдэг.
Xарин Б.Бат- Өлзий өнөөдөр түрүүлснээр Монгол бөxийн өргөөнд 30 даxь түрүүгээ xүртлээ