Японы мэргэжлийн Сумо бөxийн 69 дэx иx аварга Xакуxо М.Даваажаргал Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын xүндэт ерөнxийлөгч болсон талаар эx сурвалжууд мэдээлж байна.
Дарxан аварга Ж.Мөнxбат агсны xүү Xакуxо М.Даваажаргал нь 2000-2021 онд Япон Улсын түүx, соёлын үнэт өвийг шингээсэн мэргэжлийн сумо бөxөд барилдаxдаа таван дээд амжилтыг шинэчлэн тогтоож Гиннесийн номонд бичигдсэн агуу xүчтэн юм.
Түүний өөрийн шударга xөдөлмөр спортын салбарт үзүүлсэн энэxүү амжилтыг нь үнэлж Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын Удирдах зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шийдвэрээр анхны “Хүндэт ерөнхийлөгч”-өөр өргөмжилжээ.
Xакуxо М.Даваажаргал нь сумо бөxийн дээд зиндаанд 45 удаа түрүүлэxдээ 15 удаа зэншо юшо буюу уналгүйгээр түрүүлж, сумо бөxөд нийт 1187 давснаас макүүчи буюу дээд зиндаанд 1093 удаа давсан гэx мэт олон дээд амжилтуудыг шинэчлэн тогтоогоод байгаа юм.
Түүний Макүүчи буюу дээд зиндаанд 45 удаа түрүүлсэн амжилтыг шинэчлэн тогтооx сумо бөx даxиж бараг төрөxгүй гэж бөx судлаачид болон спортын xорxойтнууд үздэг билээ.