МАН-аас баруун бүс рүү илгээх 10 нэр дэвшигчээ тодруулсан. Сонгуулийн тогтолцооны өөрчлөлтөөр буюу том тойрогт Ховд, Завхан, Говь-Алтай, Увс аймагт 10 нэр дэвшигч өрсөлдөх боломжтой.
Эрх баригч намаас тус намын генсек Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайхан, Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан, С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн. Мөн Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Заяабал нар баруун бүсэд нэр дэвших эрхээ өвөртлөөд байгаа.
Мөн сөрөг хүчин, ХҮН, Үндэсний эвсэл, бие даагч гээд олон өрсөлдөгч бий.
Нам, эвсэл бүхэн ард түмнээс “кок” авах арга зам эрэлхийлж байгаа энэ үед эрх баригч намаас баруун бүс рүү нэр дэвшигчдийн оноо авах гол ажлуудын нэг нь яах аргагүй Эрдэнэбүрэнгийн УЦС байх юм. Хагас зуун жил гацаад байсан Эрдэнэбүрэнгийн УЦС ажил хэрэг болох юм бол баруун таван аймаг эрчим хүчний хараат байдлаас гарах боломжтой.
Монгол Улс эрчим хүчнийхээ 70 гаруй хувийг дотооддоо үйлдвэрлэж үлдсэнийг нь гаднаас авч манай улс жилд 200 цэцэрлэг барих мөнгийг эрчим хүчний төлбөрт хойд хөршид төлдөг гэсэн тооцоолол бий. Хэрэв Эрдэнэбүрэнгийн УЦС баригдчих юм бол бүс нутагт эрчим хүчний хангалттай хэмжээний нөөц бий болж хөнгөн үйлдвэр, аж үйлдвэр хөгжиж ажлын байр бий болох олонболомж нээгдэнэ. Харин энэ боломжийг бүрдүүлэх, томоохон төслийг авторлож чадах улстөрч баруун бүсэд нэр, нүүртэй очино гэсэн үг.
Тэгвэл 60 жил гацаж дуншсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн бүтээн байгуулалтын ажил энэ хавар эхлэх бололтой.
Өөрөөр Хэлбэл, Баруун Бүсэд Нэр Дэвшиж Буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөдөө Аж Ахуй, Хөдөөгийн Хөгжил Хариуцсан Зөвлөх З.Мэндсайхантай Энэ Төсөл Байнга Холбогдож Ирсэн. З.Мэндсайхан Эрчим Хүчний Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга Байхдаа Эрдэнэбүрэнгийн УЦС-Ын Төслийн ТЭЗҮ-Г Боловсруулж, Хөрөнгө Оруулалтыг Нь Татаж Байсан.
Эрчим хүчний яаманд байхдаа байсхийгээд Ховд руу, Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг яриад явчихдаг гэж хэвлэл “цоллуулж” байв даа. Сүүлд Ерөнхийлөгчийг хүртэл дагуулаад оччихсон явсан билээ.
Мөн Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа энэ төслийг урагшлуулж идэвхжүүлэх үүрэг даалгавраар тус аймагт томилогдон очсон гэхэд болно. Түүнчлэн Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт мөн л Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг урагшлуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж ирсэн. Тиймээс МАН-ын гишүүдын баруун бүсээс УИХ-д суух “мандат”-аа өвөртлөх хамгийн гол сэдэв нь Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл байх нь.
Энэхүү бүтээн байгуулалт 290 сая ам.долларын өртөгтэй буюу энэ зуунд баруун бүсэд хийгдэж буй хамгийн том төсөл бөгөөд энэ хавар эхэлж таван жил үргэлжилнэ гэсэн хүлээлт, төсөөлөлтэй байгаа аж.