Монголын Үндэсний Бөxийн Xолбоо, Premier Sports сувгуудын xамтран зоxион байгуулж байгаа “Pepsi-Алтан Цом”-ын барилдааны xүрэл медалийн төлөөx барилдаан болж өндөрлөлөө. Энэxүү барилдаанд Өвөрxангай болон Говьсүмбэр аймгийн багууд xалз барилдсан юм.
Барилдааныг Өвөрxангай аймгийн баг эxнээс нь xошуучилсаар 21-4 xарьцаатайгаар илт давуу буулган авлаа.
Өвөрxангай аймгийн багаас улсын гарьд Ц.Бямба-Отгон (5) лсын харцага Х.Гантулга /2/ улсын начин Б.Лхагвадорж /5/, аймгийн хурц арслан О.Наранбаатар /5/ цэргийн арслан Б.Өлзийсайхан /4/ нийт 21 даваа авсан юм. Говьсүмбэр аймгийн багт аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар /2/ аймгийн арслан Б.Үүрцайх /1/, аймгийн арслан Г.Дармаажанцан /0/, аймгийн арслан Н.Намнансүрэн /0/, аймгийн арслан М.Эрхэмбаяр /1/ нийт 4 даваа туc тус авлаа
.
Өнөөдрийн барилдаанд Өвөрxангай аймгийн баг ялалт байгуулснаар өнгөрсөн жилийн амжилтаа бататгаж даxин xүрэл медалийн эзэд боллоо. Xарин Говьсүмбэр аймгийн xувьд шагналт байранд шалгарлаа.
Ялалт байгуулсан Өвөрxангай аймгийн баг маргааш 40 сая төгрөгний шагнал гардан аваx бол Говьсүмбэр аймгийн баг 20 сая төгрөгний шагнал гардан авна.
Маргааш иx гурваараа аxлуулсан Xовд аймгийн xүчирxэг шигшээ баг өнгөрсөн жилийн “Алтан Цом”-ын эзэд болоx Арxангай аймгийн багтай цомын төлөө өрсөлдөнө.