Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай” хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороодод шилжүүллээ.
“Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл батлагдсанаар тус хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын алба хаагчдын эрх зүйн байдал сайжирч, эдийн засгийн болон нийгмийн баталгаа дээшилж, цаашид алслагдсанд тооцох цэргийн анги, салбарт тав ба түүнээс дээш жилийн хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагч цэргийн гэрээт алба хаагчид 5 жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно. Мөн дотоод, гадаадын цэргийн сургуульд суралцаж байгаа сонсогч, суралцагчдад цалин хөлсийг олгох эрх зүйн үндэс бүрдэж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм.
Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл батлагдсанаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрээр манай улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцох төрөл нэмэгдэж, цагдаагийн байгууллага бие даасан багийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах эрх зүйн үндэс бүрдэнэ.
Ингэснээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын болон Зэвсэгт хүчний Жанжин штаб, Цагдаагийн байгууллагын дарга нарын бүрэн эрх, цэргийн болон цагдаагийн багийн захирагчийн чиг үүргийг хуульд тусгаж өгснөөр энхийг дэмжих ажиллагааны удирдлагын тогтолцоо боловсронгуй болж, ажиллагааны газар оронд гүйцэтгэх үүрэг гүйцэтгэлт, хариуцлага нарийвчлан зохицуулагдах юм.
Эx Сурвалж: Монгол Улсын Батлан Xамгаалаx Яам