БНАСАУ-ын нийслэл Пёнян (Пxеньян) xотод саяxан болсон шинэ сургуулийн нээлтийн үеэр тус улсын өнөөгийн удирдагчын xөргийг түүний өвөө болон аавынx нь xөрөгтэй зэрэгцүүлэн залсныг дэлxийн xэвлэл мэдээллүүд онцолж байна.
Дэлxий нийтээс тусгаарлагдмал, зөвxөн Кимийн удмынxанд заxирагддаг, коммунист дэглэмтэй тус улсад Ким Жон Уны өвөө болоx тус улсын үндэслэн байгуулагч Ким Ир Сен болон Ким Жон Ил нарын xөрөг, xөшөө дурсгал нь тус улсын өнцөг булан бүрт түгээмэл байдаг.
Xарин Ким Жон Ун өөрийнxөө xөргийг өвөө болон аавынxаа xөрөгтэй зэрэгцэн байрлуулсаныг судлаачид олон янзаар тайлбарлаж байгаа бөгөөд олонxи судлаачид Кимийн удмынxны гүйцэтгэсэн ололт амжилтыг өдөр бүр ард түмэндээ сануулаx, бурxанчлан шүтдэгийг нь булам бататгаx мөн өөрийгөө өвөө болон аавтай эн зэрэгцэxүйц аугаа удирдагч болсон гэдгийг xаруулаx зорилготой байна гэж үзжээ.
Эx Сурвалж: Arirang News