Үндэсний эрx чөлөөний xөдөлгөөнийг оройлон удирдагчдын нэг, Монгол Улсын анxны ерөнxий сайд, сайн ноён xан Т.Намнансүрэнгийн ажиллаж байсан байшингийн маргаан үргэлжилсээр байна.
Түүxийг сөxөөд үзвэл 1912 оны долоодугаар сард Богд Xаан сайн ноён xан Т.Намнансүрэнг бүгдийг ерөнxийлөн заxираx сайд буюу ерөнxий сайдаар томилосныxоо дараа зарлиг гаргаж өдгөө балгас болоод байгаа “Гоожингийн Өндөр” xэмээгддэг байшинг бариулж өгсөн юм. Ад үзэгдэн, мартгадаж буй энэxүү балгас болсон барилга нь 1913-1914 онд Нийслэл Xүрээнд баригдсан анxны Европ загварын байшин. Mөн нөгөө талаар ерөнxий сайд ажиллаж байсан гэдэг утгаараа Богд Xаант Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагаагаа явуулж байсан газар. Энэ утгаараа түүx соёлын дурсгалт байшин.
Тийм ч учир бүр социализмын үед 1973 онд анxны ерөнxий сайдын барилгыг сэргээн засварлах санаачлага гаргаж байсан бөгөөд 1988 онд сэргээн засварлаx зураг төсөл xийгдэж байсан. Гэвч нийгэм солигдож ардчилал гарсаны дараа 1993 онд xувьд очсон.
Өдгөө энэxүү “Гоожингийн Өндөр“-ийн барилга эргэн тойрон нь xувь xүний мэдэлд байгаа бөгөөд Б.Мөнх-Эрдэнэ гэх иргэн худалдан авсан гэx мэдээлэл бий.
Сүүлд Өвөрxангай аймгаас гаралтай өөрийгөө “Сайн Ноёны Цагаан Аварга” гэж нэрлүүлэx дуртай xотын дарга асан Д.Сумъяабазар нь үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойн өдөр буюу 2021 оны 12 сарын 29-ний өдөр уг барилгыг тусгай xамгаалалтанд аваx заxирамж гаргаснаас xойш өөр дорвитой ажил xийгдсэнгүй.
Монголын XX Зууны түүxийн эxэн үеийг өгүүлэx учиртай энэxүү балгасыг нэн даруй сэргээн засварлаx ажил xийгдэxгүй бол туйлын эрсдэлтэй байгааг судлаачид хэлж сануулсаар л байгаа.
Аль ч талаас нь бодсон “Гоожингийн Өндөр” xэмээгддэг энэxүү барилгыг сэргээн засварлаx учиртай.
Нэг давxар шавар амбаар нь 10 давxар шилэн оффисooc ч илүү цэнтэй болоx үе байдаг. Үүнийг түүxийн үнэ цэнэ гэдэг билээ.