Тайваньд Лай Чинь Тэ ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсоноос хойш гурван хоногийн дараа Хятадын Ардын Чөлөөлөх Арми Тайванийн эргийн ойролцоо өргөн цар хүрээтэй цэргийн сургуулилт эхлүүлсэн.
БНХАУ-ын Хятадын ардын чөлөөлөх армийн энэхүү сургуулилтанд АНУ болон Европын холбооны зүгээс санаа зовниж байгаагаа илэрхийлж БНХАУ-ыг тайван хүлээцтэй хандахыг анхааруулжээ.
Хариуд нь БНХАУ дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцохгүй байхыг мөн анхааруулж АНУ болон Европын холбоонд сануулсан байна.
Энэ талаар БНХАУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнь Бин; АНУ “Нэг Хятад” бодлогод хүндэтгэлтэй хандахыг шаардаж байна. Манай улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд харшилсан үйл ажиллагаа хийх ёсгүй” гэжээ.