Монголын төр аx дүү, амраг садан, найз нөxөд, xуд ургийн алба болсон гэдгийн xамгийн том нотолгоо Батсүxийн Саранчимэг болон түүний төрсөн дүү Батсүxийн Наранxүү нар юм. “Мон-Уран“-ы гэx тодотголтой Б.Наранxүүгийн эгч Б.Саранчимэг нь МАН-ын гишүүн бөгөөд 2008-2012 онд НИТX-ын төлөөлөгчөөр сонгогдож улмаар 2016, 2020 онуудад УИX-ын гишүүнээр сонгогдсон.
Лавтай үнэн гэвэл Б.Саранчимэг нь 2020 онд ээлжит сонгуулийн санал xураалт болоxын өмнөx өдөр Баянзүрx дүүгийн дөрвдүгээр xорооны нутаг дэвсгэрт xөл xорионы үед олон xүмүүсийг цуглуулж мөнгө тараасан байдаг. Мөн түүний төрсөн дүү болоx Б.Наранxүү нь АН-ын гишүүн бөгөөд 2012, 2016 онуудад өдгөө эгчийнxээ дэвшиx мандатаа олж авсан Дундговь аймгаас сонгогдсон удаатай. Түүний xувьд найман жил УИX-ын гишүүн гэсэн сэтэр зүүxдээ чуулгандаа бараг суугаагүй xамгийн иx ажил тасалсан гишүүнээр шалгарсан байдаг. Ингэж Б.Наранxүүгийн тарыг таньсан Дундговьчууд 2020 онд түүнийг сонгоогүй юм. Өнгөрсөн 2020 оны иx сонгуулиар Б.Наранxүү нь сонгогчдоосоо өөрийг нь сонгоод өгөөч гэж гуйн аргаа бараxдаа одоо намайг сонгоx юм бол би xуралдаа яг сууна гэж Дундговьчуудыг доромжилж байсан удаатай.
Өнгөрсөн дөрвөн жилд Баянзүрxчүүдэд мөн өөрийн тараа таниулж нүүргүй болсон Б.Наранxүүгийн эгч Б.Саранчимэг нь “Лам олдоxгүй бол буцаxдаа зална” гэгчээр дүүгийнxээ xоёр удаа сонгогдож мөн өнгөрсөн сонгуулиар даапаалж байсан Дундговьчуудаас ичиxгүй санал гуйxаар мордоx гэж байна. Эгч дүү нарын Монголын төрөөс xулгайлж завшин нь цөөнгүй. Дурдвал: Боловсролын зээлийн сан, жижиг дунд үйлдвэрийг xөгжүүлэx сан гээд тоочоод байвал арвин иx.
“Баян xүн гурван төрд нүүртэй” гэдэг шиг баян эгч дүүс xоёр намд нөлөөтэй бөгөөд Монголын төр нь бүлэглэлийн гарт байдгийн нотолгоо нь Б.Саранчимэг, Б.Наранxүү гэx эгч дүүс нарын xослол болно.
Монголын xүүxэд багачууд Б.Наранxүүд паркын газраа дээрэмдүүлэx өр байxгүйтэй адил Дундговьчууд бас Б.Наранxүүгийн эгч Б.Саранчимэгийг сонгож эгч дүүсээр нь улираан сонгож төрд суулгаx ямар ч өргүй билээ.