Монгол Ардын Намын жагсаалтын 1 т бичигдэж буй Токиогийн их сургуулийн докторант Г.Лувсанжамц таныг мэтгэлцээнд дуудаж байна.
Мэтгэлцэх сэдэв: Улаанбаатар хотын өнөөгийн асуудлууд ба ойрын хугацааны бодит шийдэл. ( МУ-ын хүн амын 50% нийслэлд амьдарч байна)
✅Намайг Норовсамбуугийн Гансүх гэдэг 34 настай, 3 хүүхдийн аав, эрх зүйч мэргэжилтэй, Төрийн удирдлагын доктор зэрэгтэй (Ph.D),Ардчилсан нам нарийн бичгийн дарга албан тушаалтай жирийн нэг залуу хүн.
✅Монгол ардын нам хэмээх 104 жилийн түүхтэй намын бодлогоор дэвшүүлж УИХ гишүүн шууд болох гэж буй танд баяр хүргэхийн зэрэгцээ Монголын ард түмэн залуучуудаас сурч мэдсэн ээ хэрэгжүүлж өөрчлөлт шинэчлэл хийхийг итгэж хүлээж буйг давхар хариуцлагатайгаар сануулж байна.
✅Залуу хүн учраас нэгнээ харлуулж худлаа гүтгэх гэсэнгүй. Япон улсад сурч мэдсэн мундаг мэдлэг боловсролтой таныг тв цэнхэр дэлгэцээр Улаанбаатар хотын асуудал дээр шийдэл бодлого ярьж нээлттэй мэтгэлцэхийг урьж байна. Хүлээн авна гэдэгт итгэж байна. Нуугдаж суух биш хамтдаа гарц шийдэл ярилцъя.
Мэтгэлцээн болох газар 2024.05.24-26 хооронд таны хүссэн цагт тв шууд мэтгэлцье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд Ubn.mn zarig.mn Urug.mn Mongolia Jargal Defacto Medee.mn дэмжиж нэвтрүүлж өгнө гэж найдаж байна.