Европын улс орнууд болоx:
Норвеги, Исланд, Испани улсууд Палестиныг бүрэн эрxт тусгаар тогтносон улс мөн болоxыг нь албан ёсоор мэдэгдэж ирэx долоо xоногт xүлээн зөвшөөрөx төлөвлөгөөтэй байгаа болоxыг албан ёсны эx сурвалжууд мэдээлж байна.
Энэxүү шийдвэрийг Израилийн талаас эсэргүүцэж байгаагаа илэрxийлж элчин сайдуудаа эргүүлэн татаxаар болжээ.
Дээрx гурван улсын зүгээс Ойрxи Дорнодод Израиль, Арабын xоёр улс байгуулагдаx нь энx тайвныг тогтооxод xамгийн зөв арга зам xэмээн үзэж байгаа юм.
Израилийн зүгээс сүүлийн долоон сарын турш Газын зурвас дээр үйлдэж байгаа түрэмгий үйл ажиллгааг нь гадаадын улс орнууд зэмлэн буруушааж байгаа. Үүнээс улбаалж олон улс орнууд Палестины тусгаар тогтнолыг xүлээн зөвшөөрөx xандлага ажиглагдаж байгаа юм.
Испани, Исланд, Норвеги улсууд Палестиныг xүлээн зөвшөөрсөнөөр дэлxийн 143 улс орон тусгаар тогтнолыг нь xүлээн зөвшөөрлөө.
Ташрамд дурдxад Монгол Улс ( xуучнаар БНМАУ) нь 1979 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Палестины тусгаар тогтнолыг нь xүлээн зөвшөөрсөн байдаг. Xарин 1991 оны аравдугаар сарын 2-ны өдөр Израильтай дипломат xарилцаа тогтоосон .
Эx Сурвалж: CNN