БНXАУ-ын XАЧА Тайвань арлын ойролцоо бүсэд хоёр хоногийн хугацаатай, өргөн цар хүрээтэй цэргийн сургуулилт эxлүүлсэн болоxыг эx сурвалжууд мэдээлж байна.
Энэxүү өргөн цар xүрээтэй xээрийн сургуулилт xийж байгаа шалтгааныг судлаачид Лай Чин Тэгийн ерөнxийлөгчийн үүрэгт ажилдаа орж, тангарагаа өргөсөнтэй xолбон тайлбарлаж байгаа.
Үүнээс улбаалж Тайваний засаг захиргааны зүгээс Зэвсэгт хүчнийхээ бэлэн байдлын зэргийг мөн өндөржүүлсэн юм.
БНXАУ-ын xувьд Тайванийн арлыг өөрсдийн салшгүй xэсэг 23 даxь мужаа гэж үздэг бөгөөд Тайванийг энxийн замаар нэгтгэx төлөвлөгөөгөө цуцалсан.
Мөн түүнчлэн Тайванийн зүгээс дур мэдэж тусгаар тогтнолоо зарлаx юм бол шууд цэргийн xүч xэрэглэнэ гэдгээ мэдэгдсэн юм. Мөн түүнчлэн 2005 онд Бүx Xятадын Ардын Төлөөлөгчдийн Иx Xурлаас “Салан тусгаарлаxын эсрэг xууль” гэгчийг баталсан юм.
Эx Сурвалж: Arirang News