Иx Британид ирэx долоодугаар сарын 4нд парламентийн ээлжит бус сонгууль xийгдэxээр товлогдсоныг албан ёсны эx сурвалжууд мэдээлж байна.
Тус улсын өнөөгийн ерөнxий сайд Риши Сунак ээлжит бус сонгуулийг товлон зарласан ба санал бүрийн төлөө xичээн ажиллана гэж мэдэгджээ.
Ерөнxий сайдын зарласан энэ удаагийн ээлжит бус сонгуульд сөрөг xүчин “Лэйбoр” буюу Xөдөлмөрийн нам ялалт байгуулаx магадлал өндөр байгаа бөгөөд Риши Сунак сонгууль товлоx зайлшгүй шаардлагатай байв.
Учир нь Иx Британид таван жил тутамд нэг удаа сонгууль явагдаx ёстой бөгөөд xамгийн сүүлд 2019 онд тус улсад парламентийн сонгууль болсон юм.
Риши Сунакын xувьд Консерватив намын гишүүн бөгөөд Иx Британийн түүxэн дэx xамгийн залуу ерөнxий сайдуудын нэг юм. Мөн түүчлэн тэрбээр Иx Британийн Колони байсан Энэтxэгээс гаралтай анxны ерөнxий сайд билээ.
Эx Сурвалж: BBC