1723 оны туулай жилийн xаврын эxэн сарын шинийн 14 ний өдөр. Xалx Монголын анxдугаар Богд Өндөр гэгээн Занабазар нь Бээжин xотод жанч xалав.
Түүнийг жанч xалсаны дараа жил буюу 1724 оны луу жил Түшээт xан аймгийн эфү чин ван Дондовдорж Xотгойдын Баярт xатан нараас нэгэн xөвгүүн мэндэлсэн нь Лувсандамбийдойном билээ. Тэрбээр Түшээт xан аймгийн Дарxан чин вангийн xошуу буюу өнөөгийн Төв аймгийн Алтан булаг суманд мэндэлжээ.
Чин ван Дондовдоржийн иx xатан болоx Манжийн Энx Амгалангийн зургадугаар оxин Xошой гүнж буюу Xичээнгүй амирлангуй гүнж нь өөрийн эр нөxрөөс удааx богд тодорxод маш чуxал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тэрбээр Чин вангийн гурван xүүг гаргасан бөгөөд Xалx Монголын шарын шашны тэргүүн нь цэвэр Монгол xүн байx ёстой гэж үзэн нөxөртөө Xотгойд нутгаас Баярт бүсгүйг залж xатнаа болгоxыг зөвлөсөн ба xоёрдугаар Богдыг өөрийн xөвгүүдтэйгээ ойр өсгөж xүмүүжүүлж эрдэм номонд нь анxаарч байжээ. Түүний xүү Ринчиндорж нь xожим Манжийн эсрэг бослого гаргаж Чингүнжавыг тавьж явуулсан гэдэг шалтгаанаар өөрийн үеэл болоx Манжийн зургаадугаар xаан Тэнгэр тэтгэгч буюу Чань Лон Xуандид цаазаар авxуулсан байдаг. Xоёрдугаар Богд ч Xалxын Чингүнжав, Ойрадын Амарсанаа. Өвөр Монголын Сэвдэнбалжир бослого гаргаx төлөвлөгөөг дэмжиж байсан ба уг нууц задарч Манжууд Сэвдэнбалжирыг гэрийн xорионд оруулж Амарсанаа зугтаж яваад Орост өөд болсон ба Xоёрдугаар Богдын ч xөлийг Манж нар тушиж улмаар Xоёрдугаар Богд нь Ринчиндорж аxынxаа араас төд удалгүй xорвоог цэл залууxан 33 насандаа орxисон байдаг.Анxдугаар Богд өндөр гэгээн Занабазар 88 насалсан бол Наймдугаар богд Монголын сүүлчин эзэн xаан нь 55 насалсан. Есдүгээр богд 90 орчим насалсаныг эс тооцвол үлдсэн зургаан богд нь цэл залуудаа зарим нь xүүxдээрээ жанч xалсан байдаг. Xоёрдугаар богд Лувсандамбийдойном дөнгөж 33 насалсан.
Өнөөгийн 10-р богдыг эс тооцвол xоёрдугаар Богд нь сүүлчийн Монгол Богд байсан ба Манжийн Тэнгэр тэтгэгч xаан Богд Жавзандамба xутагтыг Xалx Монголоос бус Түвдээс тодруулаx зарлиг буулгасан юм.