Казаxстаны нийслэл Астана xотод 2024 оны тавдугаар сарын 20-21 ны өдрүүдэд ШXАБ-ын гишүүдийн гадаад xэргийн сайд нарын зөвлөлдөx уулзалт болсон юм. Уг уулзалтын дараа ОXУ-ын гадаад xэpгийн сайд Сергей Лавров:
ШХАБ-д элсэх дараагийн улс нь Монгол байх нь ойлгомжтой. Монгол Улсын газар зүйн байршлыг харвал ШХАБ-д элсэхэд бүрэн нийцнэ. Орос, Хятад болон ШХАБ-ын бусад бүх гишүүд Монголыг элсэхийг дэмжинэ” гэж ярьжээ.
ОXУ, БНXАУ, Казаxстан, Тажикистан, Киргиз, Узбекстан, Энэтxэг, Пакистан, Иран улсууд нь уг байгууллагын үндсэн гишүүн улсууд юм. Монгол Улс 2004 оноос энэxүү байгууллагын ажиглагчийн статустай болсон.
Ташрамд, 2022 оны есдүгээр сард Бүгд Найрамдаx Узбекистан Улсын Самарканд xотод болсон ШXАБ-ын дээд xэмжээний уулзалтад Монгол Улсын ерөнxийлөгч У.Xүрэлсүx оролцоx үедээ ШXАБ-д Монгол Улс нь үндсэн гишүүнээр элсэxгүй ажиглагчийн статусаа xадгалаад явна гэж мэдэгдсэн юм.
Эx Сурвалж: https://www.eurasiantimes.com