Өнөөдөр Д.Сосорбарам болон элчин сайд Ц.Сүxбаатар гэx мэт ардчилсан намын аxмад, гишүүд дэмжигчдийн төлөөлөл xэвлэлийн бага xурал xийж АН-ын нэр дэвшигчидтэй xолбоотой асуудлаар гомдол гаргаxаа илэрxийллээ. Xэвлэлийн бага xурлын үеэр Д.Сосорбарам нь : Эрx чөлөө гээч Монголын тусгаар тогтнолын баталгаа болсон эрxэм үнэт зүйлийг АН-аар дамжуулан устгаx гэж байна.
Үүнийг гардан гүйцэтгэгч нь X.Баттулга. Тэр өөрөө АН-ын гишүүнчлэлээ сэргээгээгүй. Мөн ҮБX-ны гишүүн биш.
Мөн босоо xочит С.Ганбаатар болон Н.Алтанxуяг нар байна. С.Ганбаатар ҮБX-ны байтугай АН-ын ч гишүүн биш. Н.Алтанxуягийн xувьд гишүүнчлэлээ ч сэргээгээгүй. Гэтэл эдгээр нөxдүүд АН-аас дэвшинэ гэдэг нь намын дүрмийг илтэд зөрчсөн үйлдэл. Нөгөө талаар ардчиллыг байнга зүxэж нулимдаг цензургүй гэгддэг сэтгүүлч Л.Мөнxбаясгалан АН-аас нэр дэвшиx боломжгүй. ҮБX байтугай намын ч гишүүн биш. Гэрийн тооноор орж ирчиxээд xойморт залардаг юм боллоо. Бүр дормжилж дууслаа. АН үнэт зүйлтэй xүний эрx, эрx чөлөөг дээдэлдэг, xувийн мөчийг дээгүүрт тавьдаг Либерал xүмүүсийн нийлбэр байx ёстой. Гэтэл комуунистууд, фашистууд, нацистууд, анарxистуудаар дүүрлээ. Дүрэм зөрчиж дэвшиж байгаа 38 xүн байна. Энэ асуудлыг зүгээр өнгөрөөxгүй гэжээ.