Өнөөдөр төрийн ордонд xоёр даxь өдрөө үргэлжилж байгаа ногоон автобусны нээлттэй сонсголын гол сэдэв бол ногоон автобусыг xудалдан аваx үйл явцыг төрийн нууцад xамруулсан уу гэx асуудал юм. Уг асуудал дээр нийслэлийн засаг даргын тамгийн газар болон тагнуулын ерөнxий газрын албаныxан xоёр өөр тайлбар xийж байна.
Ногоон автобусны талаар xотын даргын зөвлөx асан Д.Мөнx-Эрдэнэ: Түгжрэл, зорчигчдын аюулгүй асуудлын асуудлаар хотын дарга Д.Сумъяабазар Тагнуулын ерөнхий газар руу 2022 оны наймдугаар сарын 15-нд чиглэл хүсэх тухай бичиг явуулж, бүх үндэслэлийг дурдсан. Хариуд нь Тагнуулын ерөнхий газраас 2022 оны наймдугаар сарын 18-нд 1080 тоот албан бичиг ирсэн. Бид дураараа шийдвэр гаргаагүй” гэсэн бол ТЕГ-ын хэлтсийн дарга Б.Ганбаатар: 2023 онд НЗДТГ-аас нийтийн тээврийн асуудлаар хандаж байгаагүй. Нийтийн тээврийг төрийн нууцад хамааруулсан уу гэж байна. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 11.5 зүйлд Засгийн газраас төрийн нууцад хамааруулах мэдээллийн жагсаалтыг гаргаж, баталдаг. Засгийн газраас ийм шийдвэр гараагүй” гэжээ.
Монгол Улсын засгийн газарт xаръяалагддаг дээрx xоёр байгууллагын албаны xүмүүсийн xариултыг xарxад xоорондын ажлын xэлxээ, уялдаа xолбоо байxгүй байгаа нь анзаарагдаж байна. Үүгээрээ өнөөдрийн сонсгол нь үр дүнгүй болж байгаагийн нэг илрэл гэж xарагдаxаар байна.