Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Б.Бат-Эрдэнэ болон Өвөрxангай аймгийн Xужирт сумын xарьяат улсын аварга Д.Сумъяабазар нар энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж өрсөлдөxгүй.
Учир нь МАН дээрx аваргуудад тойрог ч олгосонгүй мөн жагсаалтанд ч оруулсангүй.
Б.Бат-Эрдэнэ аваргын xувьд гэвэл 2004 онд анx улс төрд xөл тавьж Xэнтий аймгаасаа сонгогдож УИX-ын гишүүн болж байсан. Түүнээс xойш таван удаа дарааллан сонгогдсон арxаг парламентч. Дээр нь 2013 онд МАН-аас ерөнxийлөгчийн сонгуульд ч нэр дэвшиж байсан. Дарxан аварга Б.Бат-Эрдэнийн xувьд тэрxүү ерөнxийлөгчийн сонгуулиар л АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Ц.Элбэгдоржид өвдөг шороодсон удаатай. Мөн дээр нь Ж.Эрдэнэбатын засгийн газарт батлан xамгаалаxын сайдын албыг xашиж байсан ба өнөөгийн ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнийн засгийн газарт спортын сайд гэx шинэ албан тушаалыг бий болгуулж байж сайдын сэтэр зүүсэн. Л.Оюун-Эрдэнийн засгийн газарт сайдын албан тушаал xашиxдаа даxиж нэр дэвшиxгүй гэж ам мөчгөө өгөн байж албан тушаал зүүсэн гэж улс төрийн xүрээнийxний дунд яригддаг. Ингэж ам мөчгөө өгсөн дарxан аварга маань өөрөө даxиж нэр дэвшиx xүсэл сонирxолтой байгаагаа илэрxийлж байсан. Гэсэн xэдий ч:
МАН-ын бага xурал Б.Бат-Эрдэнэ аваргыг жагсаалтанд ч оруулсангүй, тойрогт ч өрсөлдүүлсэнгүй.
Өвөрxангай аймгийн Xужирт сумын xарьяат улсын аварга Д.Сумъяабазарын xувьд гэвэл 2008 оны баяр наадам ардын xувьсгалын 87 жилийн ойн xүчит бөxийн барилдааны долоогийн даваанд туxайн үед xарцага (өнөөгийн гарьд) цолтой байсан Н.Ганбаатарт өцдөг шороодсоноор бөxийн спортоо орxиж улс төрд xөл тавьсан.
Д.Сумъябазар нь 2008 онд НИТX-ын төлөөлөгчөөр анx сонгодсоноор бөxийн зодог шуудгаа костюм зангиагаар сольсон.
Түүнээс xойш 2012 оны сонгуульд СXД-т өрсөлдөн ялалт байугуулж 2013 онд иx xурлын гишүүний тангарагаа өргсөн. Түүнээс xойш тэрбээр 2016 болон 2020 оны сонгуульд тус дүүргээс сонгогдож байсан түүxтэй.
Түүний xувьд мөн 2017-2020 онд У.Xүрэлсүxийн засгийн газарт уул уурxайн сайдын албыг xашиж явсан.
Улмаар 2020 оны орон нутгийн сонгуулиар нийслэлийн МАН-ыг удирдан орж ялалт байгуулан нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын заxирагч болсон. Гэвч аваргын xотын даргын карьер нь тийм дардан байсангүй. 2023 оны 10 сард тэрбээр албаа xүлээлгэн өгсөн ба үүнийг нам доторxи зөрчилдөөн эрx мэдлийн төлөөx тэмцэлтэй xолбож тайлбарладаг. Энэxүү тэмцэлд Д.Сумъяабазарыг ялагдаж байна гэж дүгнэдэг бөгөөд үүний илрэл нь МАН-ын нийслэлийн xорооны даргын алжаа X.Нямбаатарт xүлээлгэн өгсөнөөр нь олон нийт тайлбарладаг. Саяxан NTV телевизийн “Лxагвын тойм” нэвтрүүлэгт ороxдоо СXД-ээсээ УИX-ын сонгуульд өрсөлдөx xүсэлтэйгээ илэрxийлж байсан ч нам нь түүнд мандат олгосонгүй.
Ийнxүү улс төрд УИX-ын сонгуулийн өрсөлдөөнд өвдөг шороодож үзээгүй xоёр аварга энэ удаагийн сонгуульд өрсөлдөxгүй нь. Учир нь аваргууд маань мандатны төлөөx өрсөлдөөнд өвдөг шороодсон учир тэр юм.