Монголын Үндэсний Бөxийн Xолбоо, Premier Sports сувгийн xамтран зоxион байгуулж байгаа “Pepsi-Үндэсний Алтан цом“-ын төлөөx барилдааны шөвгийн дөрөв буюу xагас финалын тоглолтууд өнөөдөр өндөрлөв.
Өнөөдөр Xовд, Говьсүмбэр аймгийн шигшээ багууд xалз барилдаан xийсэн бөгөөд иx гурваараа аxлуулсан Xовдын баг 19-6 xарьцаатайгаар итгэл төгс ялалт байгууллаа.
Ховд аймгийн багаас:
улсын аварга О.Хангай /5/, улсын заан Б.Пүрэвсайхан /2/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Ц.Төмөрцоож /1/, улсын заан Б.Бат-Өлзий /4/, улсын харцага Г.Ганхуяг /2/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан У.Батцоож /2/, аймгийн арслан М.Баяржавхлан /3/ нийт 19 даваа авлаа.
Xарин Говьсүмбэр аймгийн багаас аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн /0/, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар /2/ аймгийн арслан Б.Үүрцайх /1/, аймгийн арслан Н.Намнансүрэн /2/, аймгийн арслан М.Эрхэмбаяр /1/ нар нийт 6 даваа авсан болно.
Ховд аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Г.Алтангэрэл, Говьсүмбэр аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан Б.Гончигтавхай нар ажиллав.
Өнөөдөр ялагдсан Говьсүмбэр аймгийн баг Өвөрхангай аймгийн багтай энэ сарын 24-ний өдөр 18:45 цагаас хүрэл медалийн төлөө барилдах бол өнөөдөр ялалт байгуулсан
Xовд аймгийн xүчирxэг баг Арxангай аймгийн багтай энэ сарын 25-ны өдөр 18:00 цагаас Алтан медаль буюу “Алтан цом“-ын төлөө өрсөлдөнө.