Өнөөдөр, маргааш xоёр өдөр төрийн ордонд үргэлжлэx Ногоон Автобусны сонсголоор тодорxой албан тушаал xашиж байсан мөн xашиж байгаа xүмүүс оролцож байна. Тэдгээр албан тушаалтнуудын нэг болоx НЗДТГ-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү:
Нийслэлийн Засаг даргаас автобус, нийтийн тээврийн асуудлаар тагнуулын байгууллага руу төрийн нууцад хамруулж өгөөч гэсэн бичиг явуулаагүй. ТЕГ-аас ч энэ нь нууцад хамруулсан асуудал мөн гэж хариулаагүй.
Нийтийн тээврийн салбар өндөр эрсдэлтэй байна гэдэг дүгнэлтийг тухайн нөхцөл байдалд хийсэн. Нууцад хамруулж, гэрээ хийсэн гэх ойлголт байхгүй шүү.
Эхний гэрээ байгуулахад евро 3 хөдөлгүүртэй автобус авахаар байгуулсан. Бид нягталж үзээд, стандарт нь евро 5 хөдөлгүүр байх юм гээд энэ стандартаа шинэчлэх миний гарын үсэгтэй баримтыг Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлж, цааш газартай зөвшилцөл хийх чиглэлийг өгсөн. Нийт 606 евро 3 хөдөлгүүртэй их багтаамжийн автобусын үнэд өөрчлөлт орно” гэжээ.