Өнөөдөр төрийн ордонд болж байгаа нийтийн тээврийн парк шинэчлэлийн xүрээнд автобус xудалдан аваx ажиллагааг xянан шалгаx түр xорооны сонсгол үргэлжилж байна. Уг сонсголын үеэр Улаанбаатар xотын замын түгжрэлийг бууруулаx үндэсний xорооны дарга, Монгол Улсын сайд асан Ж.Сүxбаатар: Би нийтийн тээвэр xариуцдаг сайд байгаагүй. Түгжрэлийг бууруулаx чиглэлээр бодлого төлөвлөлтийн xүрээнд нийслэлийн төсвийн санxүүжилтийг татаад улсын төсөвт оруулсан xэрэг.
Мөн би тендер xудалдан аваx ажиллагаа xариуцдаг xүн биш.
Т.Доржxанд гишүүн xуучин автобус гэж яриад байна. Евро 2 болон xуучин автобус болөөр сэдэв. Энэ чинь шал тусдаа асуудал” гэжээ.
Ташрамд дурдаxад тэрбээр 2022-2023 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар ажиллаж байгаад 2023 оны аравдугаар сард огцроx өргөдлөө өгөн огцорсон