Дарxлаажуулалтад xамрагдсанаар Папиллома вирусын xалдвараас сэргийлэx боломжтой
Үеийн үед хайрцаглагддаг МАН энэ удаа фракцын эрх ашигт бус зарчим доор нэгдэж чадсан гэж харагдав. Өөрийгөө шүгэлддэг данхаар төлөөлүүлэн мессеж өгөх гэж хичээсэн Л.Оюун-Эрдэнэ шударга ёсны төлөө ганцаардаж байгаа мэт дүр үзүүлж “жүжиглэж” байсан болохыг өчигдөр бид харлаа. Намынхаа жагсаалтыг зарлах үед түүний ард ямар баг байсныг, тэр ганцаардаагүй, ганцхан “данх” биш байсныг бүгд олж мэдэв. Магадгүй намынхаа гол тойргийн гадна байдаг нөхдүүд ч мэдэж авсан байх. Энэ том зарчимтай тэрсэлдэх хүч хэнд ч байсангүй. Улс төрийн “томчуудад” ухамсрын шанаа өгч Сү. Батболд, Ж.Эрдэнэбат, Г. Амартүвшин тэргүүтэй хүмүүс үүнд өртөв.
Уншигч танд МАН-ын дэвших эрх авч чадаагүй 28 гишүүнийг танилцуулъя