Жил бүрийн 5 дугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Үүнийг тохиолдуулан Татварын ерөнхий газраас 2023 оны шилдэг татвар төлөгч нарыг шалгаруулж, “Оюу толгой” компани 2023 онд төвлөрүүлсэн 727 тэрбум төгрөгийн татварын орлогоор хамгийн их татвар төлсөн ГУРАВ дахь аж ахуйн нэгжээр шалгарлаа.
Өнгөрсөн онд “Оюу толгой” компани улс орон нутгийн төсөвт татвар болон бусад төлбөрт нийт 1.4 их наяд төгрөг төвлөрүүлсэн. Үүнд Татварын ерөнхий газарт төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, нэмэгдсэн өртгийн албан татвар, суутган татвар зэргээс гадна Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар гэх мэт төрийн бусад байгууллагад шилжүүлсэн татвар, төлбөрүүд болон дотоодын бэлтгэн нийлүүлэгч нарт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар багтаж буй юм.