Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол /Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх/ үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Бодит үнэн гэвэл хуучин автобус оруулж ирсэн. “Евро-2” үнэтэй оруулж ирсэн, нууцалсан гээд бүгд хууль зөрчсөн. Хууль зөрчсөн энэ асуудал дээр шийдвэр гарсан байна. Ж.Сүхбаатар та энэ асуултад хариулж өгнө үү. Ер нь автобус xудалдан аваx нь үндэсний аюулгүй байдлын асуудалд ямар xамаатай юм бэ. Xийсэн xулгайгаа нууцад xамруулдгаа xэзээ болиx вэ
Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар: Та хуучин автобус гэж яриад байна шүү дээ. Шүүх дээр тогтоогдоогүй байгаа. Дүгнэлтүүд нь ч гараагүй. Уг нь танай намын П.Наранбаяртай утсаар яриад, хил дээр ажиллах боломж олгож байсан хүн нь би. Гэтэл хоёр цагийн дараа “Би Ж.Сүхбаатарт хүсэлт тавьсан” гэж ярьсан байна билээ.