АН-ын даргын зөвлөх, улс төр судлаач, “комедиан” Н.Амаржин хэвлэлд ярилцлага өгөхдөө:
“Сонгинохайрхан дүүрэгт МАН 8 жил үнэмлэхүй засагласан. Сүүлийн 4-5 сарын турш дүүргийнхээ гишүүд, дэмжигчтэйгээ уулзлаа. Худаг, дэд бүтцээс эхлүүлээд амьдрал маш хүнд байгаа гэдгийг надаар хэлүүлэхгүй мэдэж байгаа байх. Сонинохайрхан дүүрэгт огцом өөрчлөлт хэрэгтэй байна. Огцом өөрчлөлт гэдэг нь сууриар нь, бүтцийн хувьд,удирдлагын хувьд хийх хэрэгтэй. Намын гишүүн болоогүй бол хүнсний талонд орж чаддаггүй гэх мэт угжирсан асуудлууд тэнд байна. Ингээд л яваад байвал тэр асуудлууд шийдэгдэхгүй юм байна. Тийм учраас дэд бүтцийн огцом реформ, газрын үнэ чөлөөлөлт, боловсролын асуудлыг шийдэх хэрэгцээ Сонгинохайрханд байна. Тийм учраас Сонгинохайрхан дээр зориглоод оръё. МАН-ын угшилтай, “ув улаан”, гал тогоо, гал голомт нь гэж яригддаг тойрог шүү дээ. Тэгсэн ч таамаглаагүй ялалтыг авчрах боломж тэнд байгаа гэж харж байна” гэж хэллээ.